Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр Талууд харилцан тохиролцсонд тооцогдоно.
Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан өдөр: 2015/03/16
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Procreditor системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг боловсруулах, хамгаалах Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
1.2 Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээг хүлээн зөвшөөрч, Procreditor системд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3 Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь “Мобинет дата төвийн”-ийн нууцлал, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.
1.4 Procreditor систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
1.5 Procreditor систем болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
1.6 Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг
2.1 Хэрэглэгч Procreditor системд бүртгүүлэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
2.2 Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.
2.3 Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
2.4 Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
2.5 Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
2.6 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
2.7 Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
2.8 Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

Гурав. Эзэмшигчийн эрх, үүрэг
3.1 Эзэмшигч нь Procreditor системийн Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.
3.2 Эзэмшигч нь Хувийн мэдээлэл ашиглахыг зөвшөөрч Хэрэглэгч рүү урилга илгээх, Уригдсан хэрэглэгчийн эрхэнд хязгаарлалт хийх, цуцлах эрхтэй.
3.3 Уригдсан хэрэглэгч нь procreditor системийн Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.
3.4 Эзэмшигч болон Уригдсан хэрэглэгчийн хооронд Үйлчилгээ ашиглах эрхтэй холбоотой асуудал, маргаан гарсан эсвэл Хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрхэн шийдэхийг Эзэмшигч шийдвэрлэнэ.
3.5 Эзэмшигч нь Уригдсан хэрэглэгчтэй тохиролцон өөрийн бүрэн эрхийг шилжүүлэх эрхтэй. Эрх шилжүүлсэнтэй холбоотой гарах аливаа асуудлын хариуцлагыг тохиролцсон Хэрэглэгчид хүлээнэ.

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
4.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Procreditor системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хувийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
4.2 Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ.
4.3 Үйлчилгээ үзүүлэгч нь Хувийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн урилгын дагуу Хувийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.
4.4 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.
4.5 Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
4.6 Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.
4.7 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
4.8 Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хувийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл авахыг сануулна.
4.9 Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Тав. Төлбөр, тооцоо
5.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Эзэмшигчийг өөрийн үүсгэсэн компаний үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийн мэдэгдэл, сануулгыг Эзэмшигчийн имэйл хаягаар илгээнэ.
5.2 Үйлчилгээний хугацаа дууссан бол Хувийн мэдээлэл ашиглахад зарим хязгаарлалт хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөж, сунгалт хийгдэхэд хязгаарлалт цуцлагдана.
5.3 Төлбөр, тооцоотой холбоотой асуудлыг “Төлбөрийн нөхцөл”-өөр зохицуулна.

Зургаа. Асуудал, маргаан шийдвэрлэх
6.1 Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой тусламжийг системээс авах боломжтой.
6.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг info@procreditor.mn имэйл хаяг болон 70104411 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч, шийдвэрлэнэ.
6.3 Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлд хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.
6.4 Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
6.5 Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.