Боломжууд
-
Мэдээлэлийн сан
Тус программ нь зээлдэгчийн тухай зээлийн түүхийг үүсгэн хадгалдаг. Өөрөөр хэлбэл, зээл хүсэгч өмнө нь тухайн ломбардаар үйлчлүүлж байсан бол тус зээл хүсэгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой юм.
Жишээ нь: нэр, хаяг, утас, хаанаас, ямар зээл авч байсан, сунгасан, хаасан, алдсан, хэр найдвартай зээлдэгч вэ? гэдгийг ч статистик үзүүлэлтээр харах боломжтой.
-
Ханшийн мэдээ
Та манай программ нэгдсэнээр ломбардуудын үнэт зүйл барьцаалж буй мэдээлэл илүү дэлгэрэнгүй байдлаар мэдэх боломжтой
Жишээ нь IPHONE брендийн 7 загварын утас дээд доод үнэ харуулах, алт монет гр сорьц хамааран хэдээр авч байгааг мэдэх боломжтой. Автомашин, Гар утас, Алт монет мөнгө, Зурагт, Зургийн аппарат, Нөүтбүүк компьютер, Чингэлэг гм.
-
Хайлтийн систем
Овог нэр, регистрийн дугаар, утас, баримтын дугаар, машины дугаар гэсэн 6 утгаар хайлт хийж болох ба энэ нь зээл хүсэгчийн мэдээллийг түргэн шуурхай харах боломжийг олгож байгаа юм.
-
Баримт хэвлэх
Зээлдэгчийн зээлийн баримтыг бүх төрлийн принтерээр хортой болон хоргүй цаасан дээр хэвлэх боломжтой. Энэ нь гадны хэвлэлийн компаниар баримт бичгээ хэвлүүлэх эсвэл гар бичилт хийх шаардлагагүй болгож байгаа юм. Баримтын дугаар давтагдалгүйгээр автоматаар дугаарлагдан хэвлэгдэж гарна.
Жишээ нь; DFS55 Урдаа салбар бүр өөр өөрийн угтвар кодтой байна
-
MS WORD FILE РУУ ХӨРВҮҮЛЭХ
Авто ломбардуудын хувьд зээлдэгчтэй байгуулсан гэрээгээ MS Word болон MS Excel файл дээр олон дахин гараар бүртгэл хийж түүндээ 20-30 минут зарцуулдаг. Энэ нь цаг их алддаг төдийгүй алдаа гарах өндөр магадлалтай байдаг. Тэгвэл MS Word файлын гэрээндээ манай түлхүүр үгийг байршуулснаар богино хугацаанд бүртгэл хийх боломжтой. Зээлийн график үндсэн 2 бодолтой бөгөөд буурах тэгшлэх бодолтой.
-
Ангилагдах
Хэвийн, Хугацаа хэтэрсэн, Муу, Хураагдсан зээл гэж автоматаар 4 ангилана.
-
Хар жагсаалт
Procreditor Программ нь нийт 180 гаран салбар ломбардны хар жагсаалт нэгтгэн ломбард тус бүр сэргийлэх боломжтой. Цаашид хулгайн эд зүйлсээс сэргийлэх давуу талтай
Жишээ нь; ЭЭ11111111 Б.Пунцаг нь хулгайн зурагт, гар утас, Алт мөнгө монет тавьсан гм
-
БАЙРШЛААР НЭВТРЭХ БОЛОМЖОЙ
Тус программ руу ломбардны ажилтан зөвхөн ажил дээрээсээ нэвтрэх боломжтой.
-
Тооцоолох
Диллер зөвхөн зээлийн хэмжээ болон хоногийг бүртгэх бөгөөд эхлэх дуусах хугацаа, зээлийн хүү, алданги зэргийг программ автоматаар тооцоолно.
-
Мессеж илгээх, мэдэгдэх
Зээлдэгчийн зээлийн хугацаа дуусмагц тусгай дугаараас автоматаар зээлдэгчийн бүртгүүлсэн дугаар руу зээлийн хугацаа дууссаж байгааг сануулсан мессеж очно.
Жишээ нь: NM14 barimttai zeeldegch tanii zeeliin hugtsaa 2015/02/06 duusch huleelgiin 7 honogt shiljlee delgerenguig 96008382 asuuna uuМөн зээлдэгч (131416) гэсэн тусгай дугаар руу зээлийн баримтын дугаараа явуулснаар зээл дуусах хугацаагаа мессежээр мэдэх боломжтой.
Жишээ нь: tanii zeeliin hugatsaa 2014/ 5/16 nd duusna zeeliin niit toloh dun 350000 togrog -
Хяналт
Орон зай цаг хугацааг үл хамааран хаанаас ч 24 цагийн турш орлого, зарлага, гүйлгээ зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг гар утаснаасаа хянах боломжтой.
-
Салбар хоорондын холбоо
Ломбардны салбарууд хоорондоо онлайн холбоотой байна. Энэ нь зээлдэгчийн мэдээлэл аль ч салбарт харагдах боломжтой гэсэн үг. Тиймээс зээлдэгчийн цаг завыг хэмнэн өөрт хамгийн ойр салбарт очин үйлчлүүлэх боломжийг олгож байгаа нь программын нэгэн давуу тал юм.
-
Тайлан
Орлого, зарлага, алданги, хүү гаргасан, хүлээсэн, хаасан гэх мэт утгаар он сар өдрөөр ангилан тайланг гаргах боломжтой. Мөн тайлангаа Microsoft excel file руу хөрвүүлж болно.